Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаг руу унаж нас баржээ
2019/04/16
Өнөөдөр 15 цаг 45 минутын орчим Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэвэрлэх байгууламжийн ажилчид ажлын байран дээрээ химийн хорт бодист хордож улмаар лаг руу унаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.
Уг хэргийн мэдээллийг тус байгууллагын ажилтан цагдаад хандан дуудлага өгсөн аж.
Эх сурвалжаас авсан мэдээллээр Төв цэвэрлэх байгууламжийн хоёр ажилтан лаг руугаа унасан байна. Тэднийг аврахаар хоёр ажилтан оролдсон ч араас нь унаж, осолджээ. Химийн бодист хордсоны улмаас лаг руугаа унаж, осолдсон гэдэг мэдээлэл байгаа юм. Осол гарсан газрыг цагдаагийнхан хамгаалалтад аваад байна.
Дээрх асуудлаар бид ЦЕГ-аас тодруулахад "Хэргийг шалгаж байна" гэсэн мэдээллийг өгсөн бол НОБГ-аас мөн тодруулахад "Хэргийн газар аврах ангийн хоёр бүлэг ажиллаж байна. Урьдчилсан байдлаар лаг руу унасан гэсэн дуудлага ирсэн" гэсэн мэдээллийг өглөө.
Бид хамгийн сүүлийн мэдээллийг авлаа. Онцгой байдлын албаныхан 17.25 цагт лагд унасан иргэдийн цогцсыг бүгдийг гаргажээ.
Яг одоо Төв цэвэрлэх байгууламжийг хамгаалалтад авч хэвлэл оруулахгүй байна.
Хэргийг харъяалалын дагуу СХД дэхь цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэргийн газрыг цагдаагийн байгууллагаас хамгаалж байгаа юм.
Тус газарт одоогийн байдлаар Онцгой байдлын алба хаагчид, цагдаа, ШШҮХ, НМХГ, хотын удирдлагууд ажиллаж байна
Дэлгэрэнгүйг бид эргэн мэдээлэх болно.
зочин · 2019/04/17
Лаг руу унаж, Хордсон энэ мэдээлэлээ сайн нягтлаж байж иргэдэд мэдээлж бай. Одоо Хотын дарга. тэр сайд хаана байна. Үтэр түргэн огцрох ёстой
Түвдэн · 2019/04/17
Дарга, инженерүүдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй
Баатархүү · 2019/04/17
Тэр ерөнхий инженер гэж нэг хамраа сөхсөн, намчирхсан, тэнэг дуракийг хариуцлага тооцож ажлаас нь халах хэрэгтэй
Зочин · 2019/04/17
hairan saihan nhunii ami
z · 2019/04/17
Enkh tsagt dain bolj baigaa oron shig Mongol humuus uhdeg boljee. Bid chini tsuuhuulee shuu de.