Дуучин Хүрэлээгийн "Мөрөөдлийн зүг"-ийн нууц задарлаа
2019/04/23
2017 онд "Миний дурласан бүсгүй" хэмээх анхны цомог, тоглолтоо АСА циркт амжилттай тоглож, үзэгчдээсээ халуун алга ташилтыг авч байсан тэрбээр "Мөрөөдлийн зүг" тун удахгүй хэмээх посторыг өөрийн цахим хуудаснаа нийтэлж олны дунд Кино концерт уу эсвэл шинэ клип үү, Үгүй бол ТОГЛОЛТ уу гэх хүлээлтийг үүсгээд авсан.
Тэгвэл энэхүү посторын учиг тайлагдав. Тодруулбал, Дуучин Хүрэлээ тавдугаар сарын 17-ны 18:00 цагаас УБ ПАЛАС-ын их танхимд хоёр дах бие даасан тоглолтоо толилуулахаар болжээ.
"Мөрөөдлийн зүг" тоглолтын үеэр олон азтан тодруулах аж. Тухайлбал,
-Мөрөөдлийн Нөүтбүүк -1 сурагч
-Мөрөөдлийн Гар утас- 1 сурагч
-Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1 сурагч
-Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар бүрт “Санрэй” салоны 20% хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдана.
Дашрамд сонирхуулахад, дуучин залуу XX зууны шилдэг дуунуудаас сэдэвлэн сонгож, зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилэн, өвөрмөц хөгжмийн найруулга, өнгө аястай, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, 21-р зууны хүүхэд, сурагч, төгсөгчддөө зориулан "Сурагч насны дурсамж" нэртэйгээр гаргасан байдаг юм.