"Зохион байгуулалт муу байсан" гэв
2019/04/25
Олон хоногийн турш ОБЕГ, НЗДТГ-аас “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаар мэдээлэл түгээсэн билээ. 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургуулилалт гэдгээрээ онцлог гэдгийг онцлоод байсан.
Энэ ч утгаараа өнөөдөр иргэд их л идэвхитэй "дохио" дуугарахтай зэрэгцэн гэрээсээ гарч аюулгүй талбайд цугласан юм. Цуглах талбайн талаар мэдээлэл бүхий цаас очоогүй иргэд нь орон байрнаасаа гарч, гадаа зогсож байгаад орж байгаа байдал ажиглагдав.
Харин гамшгаас хамгаалах сургуулилалтад оролцох хуудсыг хүлээн авсан иргэд нь тухайн заасан цуглах талбайд өглөө 08:00 цагт цугласан юм. Нийтдээ нийслэлд 111 цуглах талбайн самбар байршуулсан байршил байгаа. БГД-ийн 5-р хорооны иргэн М иргэний үүргээ биелүүлэн цуглах талбайд очоод гамшиг тохиолдсон үед хэрхэн өөрийнхөө болоод бусдын амь насыг хамгаалах, хэрхэн бэлтгэх талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, үзүүлэн сургалтад оролцоно гэсэн бодон очсон гэв.
Гэвч тухайн цуглах талбайд нь цугласан хүмүүс ямар ч зохион байгуулалтгүй байсан бөгөөд бушуухан бүртгэлийн мэдээллээ хийлгээд явахын түүс болцгоож хаана, юу болж байгаа нь мэдэгдэхгүй байжээ. Онцгой байдлаас албаны хүн байсан болохоор зөвлөгөө, мэдээлэл өгөхийг нь хүлээн дуустал нь байсан байна. Харин тухайн албаны хүн "08:00 цагт газар хөдөллөө гэж бодоод бид энд цугласан. Ингээд 30-40 минутын дараа тайвшираад ахиж газар хөдлөлт явагдах нь уу, давтамж нь хэр байна гэдгээс шалтгаалж аюулгүйн талбайдаа байж байх хэрэгтэй" хэмээн хэлжээ. Гэсэн ч түүний ярьж байгааг зарим иргэд үл ойшоож бүртгэлийн хуудсан дээрээ тамгаа даруулаад л шууд буцаж явж байсан аж. Уг хуудас дээр гамшгийн сургуулилалтад оролцоогүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
Зарим иргэд гамшгийн үед гэрээсээ юу, юу бэлдэж авч гарах талаар ч мэдээгүй шууд явж очсон нь харагдаж байлаа. Уг нь зохион байгуулалтаа өндөржүүлээд иргэддээ чамгүй сайн зөвлөгөө өгөөд сургуулилалтаа мэргэжлийн дээд цэгт нь тулгаад хийсэн бол...
Matilda · 2019/04/26
БОЛСОН БОЛСОН · 2019/04/25
АНХНЫ УДАА ГЭХЭД ИРГЭД ОВОО ЦУГЛАСАН. ЯАХАВ ЭЭ. ХАРИН ХОРГОДОХ БАЙРГҮЙ ЮМ БАЙНА ШҮҮ. ДАРАА ДҮҮРГЭЭР НЬ ХҮН БҮРТ ХҮРСЭН ХЭЛБЭРИЙГ СОНГОЖ ДЭЭ.
Хүннү · 2019/04/25
Хайран 500 000 000 төгрөг. ОБЕГ ажлыг иймэрхүү зохион байгуулдаг бол мөн ч хэцүү газар байна даа. Заавал эднийг татвар тологчидын мөнгөөр тэжээх хэрэг байна уу? Саяын ажил зохион байгуулалт байхгүй байсан. Нийслэл энд мөн ач холбогдол өгсөнгүй, хийсэн ажил хүчний байгуулагаар замын хөдөлгөөнийг л хаалаа иргэдэд хүртээлтэй зүй болсонгүй. Би лав юу ч ойлгоогүй.
БГД 4-хорооноос · 2019/04/25
Зохио байгуулалт муу, нэг нөхөр гараа сачуулаад ярих юм, юу яриад байгаа юм бүү мэд цагаан хоолой байхгүй учираас холын хүмүүс нь юу ч соносохгүй болхоор гэртэй харихаас яахав дээ. Бас нэг залуу сонингоор нэг зүйл хийж байгаа бодолтой сонингоо л нугалаад юм хэлээд байсан, сонингоор малгай хийхийг зааж байна л харсан. Хамгийн чирэгдэлтэй нь цэнхэр цаасан дээр тамга даруулах байлаа. Түүний учрийг ойлогосонгүй тэр нь их ховор болтой бүртгэж байгаа хүмүүсээс асуухад бүгд "дуусан, байхгүй гэцгээж байсан. Саяны цугларалтаар хамгийн ховор эд "цэнхэр цаас" байлаа. Манай иргэд маш идвэхтэй оролцсон, даанч зохион байгуулалт үнэндээ маш муу байсан шүү. Дахин ийм зүйл зохион байгуулвал цуглах хүн олдохгүй. ОБЕГазрын алан хаагчид маш муу юм байна. Иймхэн ажлыг зохио байгуулчхаж чадсангүй. Энэ байгуулга хэдэн гал сөнөагс, аврагчидынхаа "нуруун дээр тогтож явдаг" бололтой. Энэ удаагийн ажил цэвэр конторын албан хаагчидын ур чадвар, зохион байгуулалтыг шалгасан ажил байсан. Ард түмэн тэдэнд "сул" гэсэн дүн тавиад гэр гэрлүүгээ урамгүйхэн харьцгаасан.
Иргэн · 2019/04/25
Бэлдсэн цүнхээ авч очих гэтэл хэрэггүй гэж манай хорооноос хэлсэн
Өндөр настан дашням · 2019/04/25
Дохионы дуугаар гараад очтол С.Х.Д өмнө цөөн тооны эмээ өвөө голдуу хүмүүс ямар ч З.Б үгүй гайхсан бие биенээсээ асууж яах учраа олохгүй баитал 1 эрхэм ирж ажилгүй хүмүүс хэрэггүй. Ажил хийдэг хүн байвал бүртгэлиин хуудсаа аваад нэрсээ тоонд оруулж 62 р сургууль дээр очиж тамга дарж баталгаажуулахад явлаа.энэ төр ажил хийж харагдахгэсэн юм байхдаа. Мөнгө л бага зарсан ба их болтугай. Хороо дүүрэг иргэддээ мэдээлэл бүрэн өгч сууцны иргэдийн хаалганд бүртгэлийн хуудсаа хавчуулсан бол тайлбараа хэлчихсэн бол эмээ өвөө нар үндсэн ажлаа хийх байлаа. Энэ СХД.т эзэн байна уу.
Zo · 2019/04/25
Iim oromdson sujignesen z.baiguulaltgui yum hiihee bolioch yu gej hudlaa medeelel raport gch bgaa bol. Yaj huurch bgaa bol......
зочин-Монгол хүн · 2019/04/25
Анх удаа бүх нийтийн нэгдсэн бэлтгэл сургуулилт шүү дээ. Иргэд идвэхитэй оролцлоо. Мэдээлэл аваад бид нар очих ёстой юм байна, ер нь аюул ойрхон гэдгийг мэдэрч байгаа нь энэ сургалтын давуу тал юм. Дандаа л шүүмжилж байх юм. Мэдээллийн зуун учир мэдээллийг л ямарч байдлаар, ямарч хэлээр авч болно. Үүнээс хойш иргэдийн идэвхи нэмэгдэж, чадвар суух болно. Олон нийтээр хийж чадлаа. Аливаа зүйл хөгжлийнхөө дагуу л явна. Алдаа дутагдалтай зүйлээ засаж, давуу талаа уламжлан авч явдаг.
бодлын хулгайч · 2019/04/25
ЯМАР Ч ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БАЙХГҮЙ. ХЭЛБЭРИЙН ТӨДИЙ АЖИЛ БОЛЛОО. УГ НЬ ХУВЬ ХҮН БИЕДЭЭ ЮУ ЮУ АВЧ ОЧИХ, ХУВЦАСЛАЛТ Г.М ЗҮЙЛИЙГ УРЬДЧИЛАН ХЭЛЖ ЗААЖ ӨГӨХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ. АЖИЛ ХИЙСЭН ГЭЖ ХАРАГДАХ ДУРТАЙ ХҮМҮҮСИЙН ХООСОН АЖИЛ БОЛЛОО. ДҮН ТАВЬВАЛ "ОНЦ МУУ"