Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд замд хөрсний нуралт үүссэн тул ТЦА-аас зорчих хэсгийн нэг эгнээг хааж, засварын ажлыг явуулж байгаа ажээ.

Мөн Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн байна. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны баруун урд уулзвараас баруун тийш Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг иргэдийн хүсэлтийн дагуу нээж, хэвийн ажиллагаанд оруулжээ.