Ц.Оюунгэрэл: Хүүд минь л хайртай бол дархан шүү
2019/05/02
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл сүүлийн үед сошиал ертөнцөд шуугиан тариад байгаа сэдвээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж жиргэв. Тодруулбал, манай улсад гурван хүү төрүүлсэн эмэгтэйг дархан бэр, гурван охин төрүүлвэл хатан бэр гэх цол тэмдгийг гардуулдаг болжээ. Эрт дээр үеийн зүйлийг сэргээн ийнхүү цол тэмдэг өгөх болсонд зарим ээжүүд ихээхэн дургүй байгаа юм. Хүүхэд төрүүлж чадахгүй эмэгтэй, хүүхдийн хүйсийг бид шийдэж чаддаггүй гээд олон асуудал байдаг. Гэтэл үүнийг бодолцож үзэхгүйгээр ялгаварлан гадуурхалт явагдаж эхэлж байгаа нь шүүмжлэл дагуулаад зогсохгүй хүний эрхийг зөрчлөө гэгдээд байгаа билээ.
"Миний бэр болох хүн заавал хүү гаргах албагүй, нялхыг нь хүйсээр нь хэзээ ч гадуурхахгүй. Хүүхэд нь өргөмөл, дагаварч байж болно. Бүүр хүүхэд гаргахгүй байсан ч гадуурхахгүй. Хүүд минь л хайртай бол дархан шүү" хэмээсэн юм.
You · 2019/05/04
Tiim shuu sanal 1 bn. Hairaar duuren amidraasai gej bi huudee husdeg.
huvsgul · 2019/05/02
goe heljee yag ynen hyyd mini l hairtai bol darhan shyy deee