"Доз Плас" интэртаймэнтийн захирал, найруулагч Ш.Доржсүрэнгийн гэргий жүжигчин А.Мөнгөнзулыг танихгүй хүн үгүй. Кино урлагт өөрийн байр сууриа хэдийнээ эзэлсэн жүжигчин бүсгүй "Crouching Tiger, hidden dragon" киноны Дэлхийн нээлтэд оролцож байсан билээ.  Монголын кино урлагт өөр өнгө төрхийг нэмэхийн төлөө хөдөлмөрлөж яваа хос уран бүтээлчид манай папарацийн дуранд өчигдөр болсон "Хануй филм"-ийн зохион байгуулж байгаа "Холливуд Монгол" кино уран бүтээлчдийн анхдугаар олон улсын фестивалийн нээлтэд ийнхүү хүрэлцэн ирсэн юм. Жүжигчин бүсгүй иог бясгалаар хичээллэж өөрийн гоолиг төрхөө хадгалж яваа гэдэг. 

О.Ариун