Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт мэдээлсэн хууль бус гадаадын иргэн согтуудаа таксины жолоочийг зодсон ч шийтгэл хүлээлгүй нутаг буцсан хэрэг БНСУ-ын иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна.

   Хэргийг тодруулбал, 2019.04.22-ны өдрийн үүрийн 02:40 цагт Сөүлээс-Воллөн гүүрний чиглэлд явж байх үед согтуугаар суусан зорчигч гэнэтхэн таксины жолоочийг “Юу ч битгий асуу” хэмээн цохиж эхэлсэн байна.

   Сөүлийн Тунбу кан соны замаар 80км/ц-ийн хурдтай явж байсан таксины жолооч осол гаргах дөхсөн боловч хамгийн ойрын цагдаагийн газарт эсэн мэнд хүрч амжжээ.

   Цагдаагийн газраас зорчигчийг шалгахад хууль бусаар оршин суугч Монгол Улсын иргэн 28 настай “С” гэгч болохыг тогтоосон байна. 

   Уг халдлагын үеэр таксины жолооч 41 настай “И” багагүй гэмтэл авсан ба эмнэлэгийн дүгнэлтээр 2 долоо хоног эмчлүүлэх шаардлагатай гэж үзжээ.

  Цагдаагийн газраас “С”-ийг цагаачлалын албанд мэдэгдсэн бөгөөд цагаачлалын албанаас түүнийг яаралтай БНСУ-аас хүчээр гаргах шийдвэр гаргасан нь олон нийтийн зүгээс ямар нэг торгууль, шийтгэлгүйгээр гадаадын иргэнийг нутаг буцаасан нь хэтэрхий хөнгөн, хариуцлагагүй хэрэг боллоо хэмээн эсэргүүцэж байгаа юм байна. 

Түүнчлэн зарим иргэд “Юу ч битгий асуу” хөдөлгөөн өрнүүлж, танхайрсан хууль бус иргэнийг хууль ёсоор заавал шийтгэх ёстой гэсэн уриа гаргаад байгаа ажээ.

   БНСУ-ын хуулиар хүний биед халдан танхайрсан тохиолдолд хохирлыг төлүүлэн 5 хүртэл жилээр хорих шийтгэл оногдуулдаг юм байна.

WWW.MGLRADIO.COM 

Солонгос мэдээ булан