Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны эхний 9 сарын байдлаар хүн хулгайлах гэмт хэргийн шинжтэй 21 гомдол бүртгэгдсэнээс, 7 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 1 хэргийг шүүхэд шилжүүлж, гэмт хэргийн шинжгүй 1 хэргийг хэрэгсэхгүй болгож, 5 хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээнд 2013-2017 онд хүн хулгайлах гэмт хэрэг 12 бүртгэгдсэнээс шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг гэмт хэргийн тоо

Он

Хүн худалдаалах / ЭХ-ийн 13.1 -р зүйл, 2002 оны ЭХ-ийн 113-р зүйл /

Бэлгийн мөлжлөг / ЭХ-ийн 12.3-р зүйл /

Хэрэг

Холбогдогч

Хохирогч

Хэрэг

Холбогдогч

Хохирогч

2013

10

15

61

 

 

 

2014

8

12

23

 

 

 

2015

10

13

26

 

 

 

2016

4

9

28

 

 

 

2017

10

26

46

 

 

 

2018

7

16

12

4

4

8

 

Шүүхээр шийдвэрлэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн тоо

Хүн худалдаалах хэрэг4

2013 он

2014 он

2015 он

2016 он

2017 он

Шийдвэрлэсэн бүгд хэрэг

1

1

2

0

0

Ял шийтгүүлсэн бүгд хүн

1

1

5

2

0

 

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүн хулгайлах гэмт хэргийн тоо

Он

Хэргийн

тоо

Хэрэгсэхгүй

болсон

Шүүхэд

шилжүүлсэн

Ажиллагаанд

2012

1

1

-

-

2013

1

1

-

-

2014

-

-

-

-

2015

-

-

-

-

2016

1

1

-

-

2017

2

-

-

2

2018

7

1

1

5

Хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн зорилго, шийдвэрлэлт /2018 оны эхний 9 сарын байдлаар/

Хохирогч

Гэмт хэрэг үйлдсэн зорилго

Шийдвэрлэлт

нас

хүйс

5 хоногтой

эм

Хүүхдээ болгох зорилгоор хулгайлсан

Шүүхэд шилжүүлсэн

50 настай

эр

Тодорхойгүй

Мөрдөн байцаалтын шатанд

5 настай

эм

Хүүхдээ болгох зорилгоор хулгайлсан

Мөрдөн байцаалтын шатанд

5-6 настай

эр

Гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй байгаа

Мөрдөн байцаалтын шатанд

42

эм

Хулгайлагдаагүй, 7 хоног гадуур явж байгаад ирсэн

Хэрэгсэхгүй болсон

18 настай

эм

Гадуур тэнэдэг, биеэ үнэлэгч

Мөрдөн байцаалтын шатанд

2.8 настай

эрэгтэй

Эцэг, эхийн танил нь авч явсан.

Мөрдөн байцаалтын шатанд

 

2002 оны Эрүүгийн хуулиар хүн хулгайлах, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн бол гурваас таван жил хүртэл хугацаагаар, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар, эдгээр хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байсныг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд өөрчлөн биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтандаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар, хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр хариуцлагыг чангаруулж тогтоосон нь Эрүүгийн хууль дахь ялын хамгийн хүнд хэлбэр, хэмжээ болсон.

Хүн хулгайлах гэмт хэргийн хувьд хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар, хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хариуцлагаас ялгамжтай байх хуулийн зохицуулалт үйлчилж байна.

Шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд хүн хулгайлах үйлдлийг тодорхой болгон нэрлэж, хохирогчид хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхлэх зэргээр эрхшээлдээ оруулан авч явсан үйлдлийг хүн хулгайлах гэмт хэрэгт тооцож үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах хорих ялын доод хэмжээг тус хуулийн интервальд нийцүүлэн бууруулж, дээд хэмжээг 5 жил гэж хэвээр хадгалсан, хүндрүүлэх бүрэлдэхүүнд оногдуулах хорих ялын хэмжээг нэмэгдүүлж тогтоосон.

Энэ бол албан эх сурвалжуудаас авсан мэдээлэл. Харин энэхүү мэдээллээс эцэг эх асран хамгаалагчид дүгнэлт хийж, үр хүүхдээ анхаарч болзошгүй эрсдлээс сэргийлэх шаардлага байгааг анхаарна уу.