Монгол улсын Засгын газрын 66 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНХАУ-аас оруулж ирсэн Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг нийслэлийн Багахангай,  Багануур,  Сонгинохайрхан,  Хан-Уул,  Сүхбаатар, Налайх дүүрэгт оршин суух иргэдийн малыг вакцинд хамруулсан байна.  Тодруулбал:

  •  Багахангай дүүрэгт 60 өрхийн 7207 малыг 46 хүн, 7 техник,
  • Багануур дүүрэгт 75 өрхийн 16627 малыг 39 хүн, 9 техник, 
  • Сонгинохайрхан дүүрэгт 150 өрхийн 3736 малыг 16 хүн, 9 техник,
  • Хан-уул дүүрэгт 168 өрхийн 3328 малыг 36 хүн 9 техник,
  • Сүхбаатар дүүрэгт 67 өрхийн 1230 малыг 6 хүн, 2 техник,

Налайх дүүрэгт 21 өрхийн 279 малыг 3 хүн 1 техник нийт 541 өрхийн 32407 толгой /хонь, ямаа, үхэр/ малыг 146 албан хаагч 35 техник хэрэгсэлтэйгээр хийсэн байна.  Вакцинжуулах ажил  үргэлжилнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ.  

 

Э.Мөнгөн