Цэнгээний газрын үүдэнд сэлэм эргүүлж, амралтын газарт бусадтай зодоон хийсэн хэргээр шалгагдаж байхдаа хар тамхины хэргээр саатуулагдсан хүн бол С.Бямбацогт.

Түүнтэй хамт энэ хэрэгт Ч.Ган-Эрдэнэ, А.Одмөнх, Г.Ганхуяг, Б.Эдбэгсайхан нар цуг шалгагдаж байгаа юм. Тэдэнд эрүүгийн хуулийн 20.16.2.1, 20.7.1, 11.6.2-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах /20.16.2.1/

Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 11.6.2

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Өмнө нь энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт хэргийг шижлүүлж байсан юм. Улмаар хэргийн мөрдөн байцаалт дуусч, өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хар тамхи, олон нийтийн тайван байдал алдагдуулах, зодооны хэргийг хэлэлцсэн. Улмаар хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа.

Бид энэ хэргийг шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдээлэх болно.