Дуучин Нара "хүүхдийнхээ эцгийг тогтоолгох шинжилгээ"-г өгчээ
2019/05/10
Дуучин Нара хүүхдийнхээ эцэг болох тээвэр зуучлалын компанийн захирал Б.Батцацралтай ширүүхэн үзэлцэх болсон. Ийн үзэлцэхийн учир нь хүүхдийнх нь эцэг гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөггүйгээс үүдсэн гэдэг. Хүү цэргийн баяраар аавдаа зориулж бэлэг хийж ангиас авчирсэн түүнийгээ өгнө хэмээн ээжийгээ хоргойсноор “Global world wide” компанийн гүйцэтгэх захирал Б.Батцацрал дээр очсоноор тэдний асуудал олон нийтэд ил цацагдсан. Энэ хэрэг явдлын дараа тэд шүүхээр явж байгаа бөгөөд өчигдөр хуулийн дагуу эцэг тогтоолгох шинжилгээгээ өгчээ.
"Аугаа их Эх орны дайнд ялсан Ялалтын баярын мэнд хүргэе. Ялалтын баярын энэ өдөр өмгөөлөгчийнхөө хамтаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын шинжилгээний төвд очиж Бунжаа Нара Батцацрал 3 хамтдаа ЭЦЭГ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭ өглөө. Албадан шинжилгээ өгүүлэх тухай Шүүхийн шийдвэр гарсан тул заасан хугацаанд Шинжилгээ өглөө.
Шинжилгээний хариуны дараа Эцгийн үүргийг нэхэмжилнэ.
Шинжилгээний хариу 7-21 хоног хүлээгддэг юм байна.
Битүүмжилсэн дугтуйнд кодоор тум бүр тэмдэглэгдсэн савтай цусыг хийгээд явуулдаг юм байна. Хариу нь шууд шүүх рүү явдаг тул хариу авахаар дахин очих шаардлагагүй байдаг юм байна" хэмээн дуучин Нара олон нийтийн сүлжээнд байршуулав.