Хөвсгөлийн Мөрөн хотод төрж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн дуучин Наран хүүхэд байхын л эршүүд баргил хоолойтой нэгэн байсан гэдэг. Түүний ганц дургүй зүйл нь хүн дуурайх, хиймэл дүр эсгэн жүжиглэх хэмээн өөрөө олонд зарласан. Урд хөршид сурч, ажиллаж амьдарч байсан тэрбээр өвөрмонголд очиж тоглолтоо үе үе хийдэг. Хит дуугаараа олны зүрх сэтгэлийг булиглуулж чаддаг тэрбээр уг нь СУИС-ийн жүжигчний ангид суралцаж байсан гэдэг. Харин түүнийг багш нар нь "Чи хэзээ ч жүжигчин болохгүй" гэдэг байжээ. Удалгүй дуулаачийн анги руу урвасан гэдэг.  

Тэгвэл өдгөө хэдийнээ Монголд цор ганц баргил хоолойтой давтагдашгүй дуучин гэдгээ уран бүтээлээрээ харуулж ХИТ дуучин болж чадсан билээ. Тайзнаа хэсэгтээ харагдаагүй дууч бүсгүй нүдний шилтэйгээ тайзан дээр гарсан хэвээрээ ч энэ үдшийн гоёл нь түүнд зохисон гэж ванлий. 

О.Ариун