Жүжигчин Т.Бархүүгийн нэрийг барьж "худлаа" уралдаан зарласан гэв
2019/05/12
Жүжигчин Т.Бархүүг танихгүй үзэгчид гэж үгүй ээ. Тэрбээр МҮОНТВ-ийн кино албанд дуу оруулагчаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн нэгэн. Энэ их айлаас "Х Түц" хамтлагт орсноор илүүтэй олны танил болсон. Дуулах авьяастай жүжигчин залуу Яг түүн шиг шоунд оролцохоосоо өмнө хэд хэдэн уран бүтээлийг сонсогчддоо хүргэсэн байдаг билээ. Гавьяат жүжигчин И.Одончимэгтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэхэд нь олон нийт шүүмжилж байсан удаатай. Харин одоо тэднийг хэдийнээ хүлээн зөвшөөрч, хосууд хайр сэтгэлээрээ холбогдсон гэдгээ ч харуулж чадсан. Урлагийн сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг тэд хөөрхөн охинтой болсон нь өдгөө сургуулийн сурагч болж, хэдийнээ авьяасаа олонд таниулсан.
Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд буюу фэйсбүүкт жүжигчин Т.Бархүүгийн нэрийг ашиглан хуурамч фэйсбүүк хуудас нээжээ. Уг хуудсар худал уралдаан зарлаад зогсохгүй 52 настай жүжигчин И.Одончимэг хөл хүнд болжээ хэмээсэнд жүжигчин Т.Бархүү "энэ хуурамч фэйсбүүкийг репорт хийж өгөөч. Худлаа мэдээлэл тарааж байна" гэсэн юм.