Жүжигчин, Дуучин, Мисс Э.Урангоог “Universe best songs” наадамд оролцож байснаар нь залуучууд андахгүй сайн таних биз ээ. Тэрбээр урлагийн гэр бүлд өссөн нэгэн. Багадаа их хөдөлгөөнтэй, бас шаггүй дуулж, бүжиглэчихдэг, спортод их дуртай хүүхэд байсан гэдэг. Сүүлийн үед Халгай брэндийн нүүр царай болсон бөгөөд тус бага багт ажиллаж байгаа гэнэ лээ. Гадаад, дотоодын олон арга хэмжээнд оролцож халгайг сурталчлан таниулах их ажилд шамдан яваа. Түүнийг цагаан хоолтон гэдгийг олон нийт тийм ч сайн мэдэхгүй байх. Одоогоос 14 жилийн өмнөөс цэвэр цагаан хоолтон болсон бөгөөд багаасаа амьтанд хайртай, гэрээрээ дүүрэн амьтан тэжээдэг хүүхэд байсан нь эдүгээ ухамсарт нь хүчтэй нөлөөлж, цагаан хоолтон болгоход хүргэсэн аж. 

“Мартагдашгүй намар” киноны хоёрдугаар анги, найруулагч Чингүүний “The Call”  аймшгийн уран сайхны кино, “Нарны жим” олон ангит кинонд тоглосон. Хамгийн сүүлд  “Рекит” кинонд рекитчин охины дүрийг бүтээсэн Э.Урангоо өнгөрсөн онд "Face of Beauty International 2016" тэмцээнд оролцож байсан удаатай. Энэ удаад түүний сүүлийн үеийн өөрчлөлтийг гэрэл зургаар сонирхуулж байна.

О.Ариун