“…Монголын сайдын 10 сая доллар”
2019/05/13
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Зарим сайд нь “…Би энэ талаар огт дуулаагүй” гэжээ. Мэдээж хэрэг, нэг танхимд тохой залгаж суугаа сайдынхаа тухай хэн нь ч түрүүлж “…Тийм” гэж ам нээхгүй.
Гэвч тэр сайдын нэр, хийсэн үйлдэл нь ил болсон цагт У.Хүрэлсүхийн Засгийн газраас тэрхүү “тоосго” суга үсрэх, эвгүйтвэл Засгийн газар тэр чигээрээ дэнжигнэж мэдэхээр том асуудал юм.
Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр бүхий сайдын хэрэг анх манай өмнөд хөрш БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татсан байна.
Түүнчлэн хэргийн гол факт болоод байгаа 10 сая ам.долларыг анх Монгол руу шилжүүлэхэд “Монголын сайдын 10 сая ам.доллар явчихлаа” гэсэн “яриа” өмнөд хөршид өрнөсөн байгаа юм.
Энэ мэдээлэл анх задрахад эзгүй байсан Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн шөнө Улаанбаатарт ирж, өчигдөр ням гаригт Засгийн газраа хуралдуулжээ.
Тэгэхээр Засгийн газрын тэргүүн нь 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдынхаа талаар өнөөдрөөс юу гэж дуугарах нь сонин байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин
Zochin · 2019/05/13
Sumyabazar oyuerdene 2 n 1 l avah alban tushaaldeer bn
бодлын хулгайч · 2019/05/13
ХҮРЭЛСҮХ ТА ЭНЭ ТАЛААР БОДИТ ҮНЭНГ АРД ТҮМЭНДЭЭ ХЭЛЖ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ ТАНЫ НЭР ШАВАРТ УНАНА ШҮҮ. МАНАЙ ТАНАЙ НАМ ГЭЖ ОГТ ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ. ЭХ ОРНООСОО УРВАГЧИД ЭХНЭЭСЭЭ ГАРЧ ИРЖ БАЙНА. БИД ЧИНЬ ХУУЛЬТАЙ, ТУСГААР ТОГТНОСОН УЛС БИЗ ДЭЭ. БЯЛДУУЧ, МӨНГӨ ХӨРӨНГӨНД ДУРТАЙ ШАЛИГ ХУЛГАЙЧДЫГ ОДОО Л ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Иргэн · 2019/05/13
Энэ ЗГ буруутнуудтайгаа тэмцэхийн оронд хамгаалах тал руугаа бодлого барьдаг шиг харагдаад байнаа?! Харин хувмйн харилцаанаас үүдэлтэй асуудалд бол хатуурхаад байгаашдээ?!
hi · 2019/05/13
Ter Hyatad ruu ni shilhuul naad saidaa Shi jin pin darga avilgach natrai hatuu temtsej bgaashdee