Автобусны зогсоол хааж зогсон хувиараа таксинд явдаг жолооч нартай тэмцэж эхэлнэ
2019/05/13
Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудыг “эзлэн” машинаа байрлуулдаг хувиараа такси үйлчилгээнд явж байгаа жолооч нарт хариуцлага тооцож, автобуснууд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлээр хяналт тавьж хурдан шуурхай арга хэмжээ авахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөнд даалгав.
Түүнчлэн хүүхдийн зуслангуудын бэлтгэлийг хангуулан, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад сайтар анхаарах, мөн 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
жолооч · 2019/05/13
Худлаа наагаад л байх юм олон юм ярилгүй гараад хар захын буудал дээр машин горьдлого компанийн ажил хийгээд л зогсож байна. Замын цагдаа хараагүй царайлаад л зогсож байгаа
Зочин · 2019/05/13
odoo ub hot zambaraagaa aldsan. haa yvsan gazart mashinuud zam haagaad tavisan. yvgan hunii zam haragdahaa baichihsan. barilga ntr bur avah ymgui. jahan gazar bsn ch barilga barisan. minii bagiin ue zam talbai togloh gazar cholootei shan gazar baij bilee. odoo bolimoor ym. iim baij gadaadin juulchid yaj durtaiyaa ub hotod aylahav dee.
бодлын хулгайч · 2019/05/13
зөв шүү дээ. ЭНЭ ТАЛААР ОЛОН ЖИЛ ЯРИЛАА. ОСОЛ АВААР ГАРААД ИРЭХЭЭР Л ЯРИХ ЮМ. ТЭДЭНД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. ЯЛАНГУЯА ХАГАС, БҮТЭН САЙНД БОЛ АСАР ТӨВӨГТЭЙ Ш ДЭЭ. САЙН ДУРЫН БАЙЦААГЧ НАРЫГ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭРХИЙГ НЬ ӨГ. ТОРГУУЛЬ НЬ БАГАДАЖ БАЙНА. 50-100 МЯНГААР ТОРГОХ ХЭРЭГТЭЙ. ХУУЛЬ ДҮРЭМ ЗӨРЧСӨН ГЭДЭГ ЗААЛТТАЙ СТИКЕР / ТОМ ХЭМЖЭЭНИЙ, ХУУЛАХАД БЭРХ/ ЦОНХОН ДЭЭР НЬ НААЯ