'Гурван охин' хамтлагийн Ану ээж болсноо зарлав
2019/05/13
“Гурван охин” хамтлагаас нэг гишүүн нь л ээж болсон бөгөөд тэр нь Г.Анхмаа байсан. Тэгвэл тус хамтлагийн ээжийн тоог Х. Ану нэмжээ.
Тэрбээр саяхан цахим орчинд өөрийнхөө ээж болсон талаар бичин бүсгүйчүүдэд хандан бяцхан зөвлөмж бичсэн байв.
Анугийн хувьд найз залуугаараа хувиараа бизнес эрхлэгч нэгэн бондгор залууг сонгосон юм. Манайхны нэг сөрөг ойлголт л олны танил бүсгүйчүүдийг хэн нэгэн эрх мэдэлтэн, чинээлэг эрийн гэр бүлийг бусниулдаг гэх бодол. “Сайхан бүсгүйг хэл ам тойрдоггүй” –н адилаар Х. Ануг ч бас холбож явсан түүх бий ч одоо эхнэр хэмээх албанд томилогдон ээж болж, таагүй мэдээллүүдийг таягдан хаях нь.
Харин хамтлагийн гишүүн Соло найз залуутай болж, Г. Анхмаа амвдралаа төвхнүүлээд “ Гурван охин”-ынхон одоо л жигдэрч байх шиг. “30 гарсан бүсгүй гэдэг цаанаа л нэг эрхэмсэг, гунхаж явахыг нь харахад дэндүү өөртөө итгэлтэй, сайхан залуугийн харцанд ээрэгдэн явахдаа жаргалтай, санаж учирсан амрагтаа янаг халуун сэтгэлтэй”. Тийм ээ, тэд 30 гарсан бүсгүйчүүд.
Зочин · 2019/05/14
Азар,Базар,Тазар 3-ын орчин цагийн эм хувилбар шдээ,банзалдаж хов хийж хор найруулж явахаар хоноцын ч гэсэн нэг олоод тэврээд явж байвал зүгээр дээ
Би · 2019/05/14
Хэнд хамаатай юм