АНУ дахь Монгол улсын "Соёлын элч"-ээр Д.Ангараг томилогджээ
2019/05/13
Кино продюсер Д.Ангараг АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогджээ. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр Вашингтон хот дахь Дэлхийн банкны байранд болсон “Монголын өвийн өдрүүд” арга хэмжээний нээлтийн үеэр Д.Ангарагт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулсан байна.
АНУ-ын Кино зураглаачдын холбоонд ажилладаг Д.Ангараг нь 2000 оноос хойш Монголын кино урлагийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд “Чингисийн хүүхдүүд” кино бүтээснээрээ олонд танигдсан. Тэрбээр Монгол Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах, АНУ-д Монголын кино өдөрлөг, сургалт, семинар зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх, үзэсгэлэн гаргах, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.