Нэг мэдсэн чинь дүүгээ гэмтээж, хуруунуудыг нь тасалсан байна лээ гэж мэдүүлжээ
2019/05/16
Энэ сарын 14-ны 22 цагийн орчимд “Дамбын гудамж, дэлгүүрийн гадаа 6 настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн мэдээллийг авч шалгахад Сүхбаатар дүүргийн 17-р хороо Дамбадаржаагийн гудамжинд оршин суух долоон настай охиныг зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг тус тоотод суух, нагац ах “Ш” /эр.51н/ нь согтуурсан үедээ үйлдсэн хэрэг гарсан билээ.
Тэгвэл дүүгээ гэмтээсэн гэх Ш нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө "Хэрэг гарах үед би маш их архи ууж, согтуурсан байсан. Өөрийгөө хянах чадваргүй, юу хийж байгаагаа ч мэдээгүй. Нэг мэдсэн чинь дүүгээ гэмтээж, хуруунуудыг нь тасалсан байна лээ. Маш их гэмшиж байна" гэжээ.
Цагдаагийн байгууллагаас тухайн этгээдэд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэхүү зүйл заалтад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Зочин · 2019/05/16
Торгоно ч гэх шиг. Хуухдэд гэмтэл учруулсан л бол цаазаар авдаг болцгоое. Тэгэхгуй бол хуухэд хучинддэг, хаздаг, заазурддаг гаж донтонгууд ар араасаа гараастай. Энэ турийн ундурлугууд яагаад дугардаггуй юм бэ???????????????????????/
Puma · 2019/05/16
Hunii ami nasand sanaatai haldahiig zavdsan gsn zuil angi ch bas hamaatai shdee