Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй
2019/05/17
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан гэсэн үндэслэлээр МАН-ын гишүүн, УИХ-ын нэр бүхий хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанийн удирдлагад явуулсан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан тул ийм шийдвэр гаргаж буй аж.
Мөн ЖДҮ-д нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүдэд улс төрийн хариуцлага тооцож энэ тухайгаа, зургадугаар сарын 15-ны дотор МАН-ын Хяналтын ерөнхий хороо, Бага хуралд танилцуулахыг УИХ дахь бүлэгтээ үүрэг болгожээ. Хяналтын хорооны шийдвэрийг өнөөдрөөс МАН-ын холбогдох бүтцийн байгууллагуудад хүргүүлэхээр болсон байна.
Энэ шийдвэрийн дагуу Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар нар УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвших боломжгүй болж буй юм.
Зочин · 2019/05/17
НАМЫН НЭРЭЭР ХООЛОНДОО ЗАЛГАСАН ЗАРИМ НӨХДҮҮД ШУНАЛДАА ДИЙЛДЭЭ ЭХ ОРНОО ХУДАЛДАЖ, БАС АВИЛГАЛЧДЫН ГАР ХӨЛ БОЛОЖ БАЙНА. ЭДГЭЭР НӨХДИЙГ НАМААС ХӨӨЖ, АЛБАН ТУШААЛААС НЬ БУУЛГАЖ НАМАА ЦЭВЭРЛЭЖ ХАРИУЦЛАГА ТООЦОЕ. НАМЫН ХЯНАЛТЫН ХОРОО ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙНА
з · 2019/05/17
Маш зөв, Ингэж байж л дараагийн сонгуульд амжилт гаргана
Зочин · 2019/05/17
авилгалчдыг өршөөх хуулийг батлуулсан хүнийг хөөж явуул
Зочин · 2019/05/17
НАМ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ. РАДНААСЭД БОЛ ЗОРИУДААР ХУУЛИНД ХУЛГАЙГААР ТИЙМ ЗААЛТ ОРУУЛЖ МОНГОЛ УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН. ЯАГАД ГЭВЭЛ ӨӨРӨӨ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТЭДГЭЭР ХҮМҮҮСТЭЙ ХАМТРАН АВИЛГА АВДАГ БАЙСАН ТАЛААР ХҮМҮҮС ЯРЬЖ БАЙНА
Иргэн · 2019/05/17
Раднаасэд гишүүн ганцаараа шийдсэн бишдээ?! Түүнийг хилмэгдүүлж байгаам бишүү?! Харин Дамбаочир бол гэмт хэрэгтэншдээ?!
бодлын хулгайч · 2019/05/17
......ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ШҮҮ. ЭРХИЙГ НЬ ХАС. ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГА. ТОМ ТОМ БҮЛТЭРДЭГ ТЭД ХЭН БЭ.
Иргэн · 2019/05/17
Раднаасэд гишүүн ганцаараа шийдсэн бишдээ?! Түүнийг хилмэгдүүлж өайгаам бишүү?! Харин Дамбаочир бол гэмт хэрэгтэншдээ?!
Иргэн · 2019/05/17
Раднаасэд гишүүн ганцаараа шийдсэн бишдээ?! Түүнийг хилмэгдүүлж өайгаам бишүү?! Харин Дамбаочир бол гэмт хэрэгтэншдээ?!