Дуучин Хүрэлээ "МУСТА" цол тэмдгээр шагнууллаа
2019/05/18
Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ сурагч насны дурсамжийг өгүүлсэн хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр өчигдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулав.
Бидний бага байхдаа дуулдаг байсан тэрхүү гайхамшигтай төгсөгчдийн дууг албан ёсоор зөвшөөрөлтэйгээр дуулж олон сайхан мөчүүдээр нь үзэгч түмнээ аялуулсан юм. Түүний тоглолт Харанга хамтлагийн дуучин Чука буюу Ц.Чулуунбат, МУГЖ Ч.Насантогтох, "Цэцэг" хамтлагийн дуучин Ч.Батболд, дуучин Э.Номинчимэг, дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар оролцож ая дуугаа өргөлөө.
Уг тоглолтын үеэр нь түүнийг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Засгийн газраас шагнасан юм. Энэхүү шагналыг нь СГЗ Ү.Хүрэлбаатар гардуулж өгөв.