Бага насны гурван хүүхдийг хайрцаганд хүлж, тээвэрлэхийг завджээ
2019/05/20
Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын автобусанд гурван хүүхдийг хайрцаганд хүлж, тээвэрлэхийг завджээ. Тодруулбал, тус аймгаас гурван хайрцагтай дайвар дээрх автобусанд дайлгасан байна.
Гэвч хайрцаг хөдлөөд байсан тул жолооч задалж, шалгахад бага насны гурван хүүхэд дотор нь байжээ.
Одоогоор хайрцаганд хүлүүлсэн хүүхдүүд Хөвсгөл аймгийн мөрөн суманд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тухайн тээврийн жолоочийг цагдаагийн байгууллагаас саатуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
зочин · 2019/05/20
Хүний наймаа бодитой болжээ. Нямдорж сайд ахдаа байр авч өгөх, хүүхдээ элчингээр явуулах, Зоригийн хэргээр шоудах ажлаа зогсоож хар тамхи, хүний наймаатай эрс тэмцэх хэрэгтэй.
шаабар · 2019/05/20
Үнэн үү. Юу болоод байнаа. Дөл бөхөхөөө дөхөөд ирэхээр бадамладаг шиг улм маань улам л мөхөх гээд байх шиг. Холбогдох газар нь яагаад ийм ноцтой зүйлийг мэдээлдэггүй нь илүү анхаарал татаад байх юм. Сайн нягталсан л байгаа даа.
зочин · 2019/05/20
Жолоочийг шоронд хатаах хэрэгтэй. муу хүүр өөрөө хүүхэдгүй юм байхдаа.