Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн автобусанд бага насны гурван хүүхдийг хайрцганд хийн хайрцагны амыг нь скочоор баглаж тээвэрлэхийг завдсан гэх мэдээлэл өчигдөр /2019.05.21/ цацагдсан юм.

Хайрцагт хөдөлгөөн илэрсэн тул жолооч задалж, шалгатал бага насны гурван хүүхэд дотор нь байсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Тэгвэл энэхүү мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгасан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “ Хөвсгөлд “Хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөх гэсэн” мэдээлэл худал болох нь тогтоогдсон” гэлээ.