ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн АТГ-т шалгагдсаар байна
2019/05/21
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн АТГ-т өнгөрсөн жилээс эхлэн шалгагдаж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 17.4.2.1-, 18.6.2.3-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эрүүгийн хуулийн зааснаар
17.4 дүгээр зүйл.Хөрөнгө завших
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Хэрвээ шүүхээс гэм буруутай гэж үзэх юм бол шүүхээс дээрх заалтуудыг үндэслэн ял оноох юм.
Хэргийг эргэн сануулбал, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаалаар "...олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэл дээр зохион байгуулах..." тендерийн үнэлгээний хороо байгуулжээ. Энэхүү сургалт нь 640 сая төгрөгийн төсөвтэй. Түүний байгуулсан үнэлгээний хороо хууль журмыг уландаа гишгэлэн байж "Гүрэн" дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулаадахав. Анхнаасаа хуудуутай болсон тендер шалгаруулалтыг шалгуулахад Үнэлгээний хорооны болон Аэрогавигацийн хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат, "Гүрэн" дээд сургуулийн захирал Д.Дэмбэрэлдорж нар "Цахим" дээд сургуулийг оролцсон мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн "Гүрэн" дээд сургуулийг тендерт ялуулсан байна. Л.Бямбасүрэнгийн балагт луйвар үүгээр зогсохгүй. 2017 оны наймдугаар сарын 1-ний өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 596 сая төгрөг завшсан болохыг "Баян сагсай аудит" ХХК-ийн аудитын дүгнэлтээр тогтоосон байдаг.
Энэ хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 180200021 дугаар хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Нийслэлийн прокурорын газрын даалгаврын дагуу өнгөрсөн оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд “Цахим” дээд сургуулийн захирал Р.Болорнарангийн гарын үсгийг шинжлүүлэхээр бичиг судлалын шинжээч томилон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байгаа юм.
Гэмт хэрэгт сэжиглэгдсэн Л.Бямбасүрэн нь одоо ч ажлаа хийсээр байгаа бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чихэнд энэ болон бусад хэрэг очсон ч өнөөдрийг хүртэл нам гүм байгаа аж. Учир нь Засгийн газрын нэр бүхий гишүүн, албан тушаалтанд Л.Бямбасүрэн мөнгө өгсөн гэх мэдээлэл байна. Үнэн худал нь цаг хугацааны шалгуураар тодорно.
Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ мэдээллийг батлах хардлага бол Л.Бямбасүрэнгийн төрсөн ах дүүс дарга даамлууд бөгөөд тэдний хамтран байгуулсан ХХК, ББСБ-ыг дараагийн цувралд энэ тухай хүргэх болно.
Эх сурвалж: www.Newsmongolia.mn
Зочин · 2019/05/22
Идэж ууусныг нь одоохондоо мэдэх юм алга. Харин ИНЕГ мэргэжлийн бус намын нөхдүүдээр дүүрснийг, ажил явдаггүйг сайн мэдэж байна.
урд хөршид бол цаазлагдсан · 2019/05/22
Хятдад ийм төрлийн гэмт хэрэг хийсэн хүнийг цаазалдаг байхад манай улс хүрэлсүх дарга толгойг нь илээд баймааргүй юм мөн их сониноо
Irgen · 2019/05/22
Zarim hun ni dendecen baihiimaa. Huuli uilchildeggui hun baidag bolcon baina. Harah tsarianiil uudgui hun baina.
Ерөнхийлөгчийн сонорт · 2019/05/21
Улсын ерөнхий прокурор Жаргалсайханы авгайг би ажилд авсан найз нөхдүүд намайг та нар яасан ч чадахгүй бас тээврийн ерөнхий прокурор содномцог миний атганд орсон байгаа гээд нисэхээрээ нэг цуурдаг гэсэн шүү Ерөнхийлөгч өө !!!
ард түмэн · 2019/05/21
ИНЕГ-ын даргын албан тушаал 2016оны 8-р сард 1 тэрбум төгрөгний ханштай байсан гэсэн яриа гараад байдаг. үүнийг АТГ-ынхан шалгах шаардлагатай
ард түмэн · 2019/05/21
угаасаа ажлаа мэдэхгүй, мэдлэг байхгүй, мөрийтэй тоглоомчин, залилах, худлаа ярих, хуурах, зэрэг есөн шидэн бүрдэсэн хүнээр ИНЕГ-ыг удирдуулж байгаа нь МАН-д өөр боловсон хүчин байдаггүй юм уу яаралтай хариуцлага тооцож арга хэмжээ аваач
Зочин · 2019/05/21
Энэ ч арай хэтэрч байгаа юм байна. Яасан зоригтой хүн бэ!
Иргэн · 2019/05/21
Угаасаа л муриутай тоглоомчин, архичин, зодоонч, хөрөнгө мөнгө завшигч, ажлаа мэддэггүй, ажлаа хийдэггүй тун ч арчаагүй этгээдшдээ?! Зайлуулах хэрэгтэй?!
Иргэн · 2019/05/21
Угаасаа л муриутай тоглоомчин, архичин, зодоонч, хөрөнгө мөнгө завшигч, ажлаа мэддэггүй, ажлаа хийдэггүй тун ч арчаагүй этгээдшдээ?! Зайлуулах хэрэгтэй?!
Иргэн · 2019/05/21
Угаасаа л муриутай тоглоомчин, архичин, зодоонч, хөрөнгө мөнгө завшигч, ажлаа мэддэггүй, ажлаа хийдэггүй тун ч арчаагүй этгээдшдээ?! Зайлуулах хэрэгтэй?!
Mash myy baina · 2019/05/21
BYAMBASUREN DARGA TA ENE MEDEE HUDAL BOL HEVLEL MEDEELELEER ALBAN TAILBAR TSAG ALDALGUI HII!!!!!! UNEN BOL ERUNHII SAID HURELSUHIIG HAATSAILJ BAINA GEJ UZEJ OGTSRUULIYA!!!!
НИСЭХИЙН АЖИЛЧИН · 2019/05/21
Итгэмээргүй юм.........