Мөрөөдлийн театрын тайзнаас анх жүжигчний гараагаа эхэлж явсан О.Дөлгөөн АНУ-ыг зорьж оюутан болсон. Тэгвэл тэрбээр Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж төгсжээ. Энэ тухайгаа "Хамгаас хайртай хань минь чамдаа талархаж, хайрлаж хэлэх үгс зүйрлэшгүй их юмдаа... Үргэлж минийхээ ард талд ямар ч үед баттай зогсдог чамдаа баярлалаа. Минийхээ төлөө хийсэн бүх зүйлд тань маш их талархаж байна! Энэ гайхалтай улсын гайхалтай нэгэн сургуулийг төгсөхөд минь бүхий л талаар нь туслаж дэмжиж, хэзээ ч дуусашгүй элэгдэшгүй насан туршийн бэлгийг бэлэглэсэн чамдаа . Өнөөдөр чи бидний баярын өдөр. Хүү бид хоёрынхоо бахархал нь юм шүү чи минь Ирээдүйн зүг хамтдаа!!!" хэмээв.