Дуучин, жүжигчин Э.Ариунзаяагийн гэрэл зургаас
2019/05/24
Телевизийн олон ангит киноны дүрээр олонд танигдсан дуучин Э.Ариунзаяа багадаа ихээхэн дүрсгүй хүүхэд байсан гэдэг. Тэрбээр Girls кинонд эмч Ононгийн дүрд тоглосон. СУИС-ийн дуулаач ангийг төгссөн бүсгүй аавын эрх танхи охин байжээ. "Бага насны дурсамж асар их. Ээж ааваасаа айгаад үсээ зангидаж гэртээ орно. Шувууны өд олбол миний өд гээд булна. Хамгийн хөгжилтэй түүхүүдийнхээ нэгээс яръя. Манай аав ээж хоёр наймаа хийж бараанд явдаг байсан юм. Тэгээд нэг өдөр эгч бид хоёр эмээгийндээ үеэл эгчтэйгээ үлдлээ. Тэр хоёрын нас ойролцоо болохоор нийлээд намайг жийх гээд байдаг. Түүнд нь гомдоод ганцаараа алхаж явж байгаад нохойд хөөгдөв. Тэгсэн хоёр эгч маань миний хойноос дагаад явж байсан юм билээ л дээ. Би ч айсандаа хашаа даваад гүйчихсэн. Нэлээн өндөр тийм том хашааг яаж давснаа гайхаад байдаг юм. Даваад эргээд харсан чинь нэг эгч маань хойноос даваад буучихлаа. Нөгөөх нь бондгор байсан болохоор хашаан дээр тохогдоод гацчихсан /инээв/. Тэр л хамгийн хөгжилтэй нь байсан даа" хэмээн хүүхэд насны дурсамжаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хуваалцаж байсан удаатай. Түүний гэрэл зургаас энэ удаад онцлон хүргэж байна.
О.Ариун