Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж байна.  Тодруулбал, “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” , “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэхээр хуралдаж байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өглөө 09:30 цагт эхэлсэн юм.   Улмаар хуралдааныг 13:30 хүртэл завсарлаад байна. Хуралдаан 13:30 цагаас асуулт хариултаар үргэлжилнэ. Хуралдаанд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нар болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцож байна.

Бид ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны талаар эргэж мэдээлэх болно.