Сүхбаатарын талбайд машинтай явж хүн дайрахыг завдлаа
2019/05/27
Өнөөдөр Сүхбаатарын талбайг тойрч “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран "Машинтай жагсаал"-ыг зохион байгуулсан. Гэвч тэд ямар нэг зөвшөөрөл аваагүй аж.
Тэгвэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран Машинтай жагсагчдын нэг болох Цэгмид дөнгөж сая Сүхбаатарын талбай дээр машинтайгаа яваад зогсохгүй хүн дайрахыг завдсан байна. Уг үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон.
Харин энэ үеэр Цэгмид олон нийтийн анхаарлыг татахын тулд талбайд хэвтэж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Түүний энэ үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцох бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
ЦЭЦЭГ · 2019/05/27
ЗАРИМ СОНГУУЛИЙН ЖҮЖИГ ЭНЭ ЖАГСААД БАЙГАА УЛСУУД Л ИХ ЖҮЖИГ ТОГЛОДОГ ШҮҮ
irgen · 2019/05/27
Hudlaa mushgij bga blguidee...
Зочин · 2019/05/27
hun dairahiig zavdaaguiee dorgio bichih ugee olohgui bol saitaa orhi nzaa.