Бичлэг: Жүжигчин Б.Амарсайхан "Хүүхэд хүчирхийллийн эсрэг тэмцэхийг уриаллаа"
2019/05/27
Жүжигчин Б.Амарсайханыг танихгүй хүн өдгөө үгүй биз ээ. Сонгууль болохоор л шуугиан тарьсан бичлэг хийдэг нэгэн. Тэгвэл тэрээр энэ удаад хүүхдийн хүчирхийлэлийг эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ. Энэ тухай "Саяхны өдөр дэлгүүрт эхнэрээ хүлээх зуураа Facebook ухаж байтал бяцхан охиныг хүчирхийлж, амь насыг нь бүрэлгэсэн аймшигт мэдээ гарч ирэв. Дахиад л хүчирхийлэл....!!! Тэр нялх амьтан юу бодож байсан бол гэхээс сэтгэл зүрх урагдаж, нулимсаа барьж дийлсэнгүй. Сүүлийн үед удаа дараалан гарч байгаа бага насны хүүхдийн хүчирхийллийг томчууд бид жигшин зэвүүцсэн ч, хоёр хоног шуугиж шүүмжлээд л мартаж байна!
Аливаа улс орны үнэт зүйл, оршин тогтнохын гол үндэс нь эрдэнэт хүн, ирээдүй болсон хүүхдүүд минь билээ. Би 4 хүүхэдтэй эцэг хүний хувьд энэ бичлэгийг хийж, бүх Монгол ЭРЧҮҮДЭЭ, УРАН БҮТЭЭЛЧИДЭЭ уриалан дуудаж байна. Цаашид ч бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг өөрийн уран бүтээлээрээ, бүх чадлаараа тэмцэх болно.
Дайн самуун цагт эрчүүд бид эх орноо хамгаалан тулалддаг бол өнөөдөр бид өөрсдийн чадах бүхнээрээ үр хүүхдүүдээ хамгаалж, сонор соргог байж, ёс бус бүхэнтэй тэмцэх үе ирээд байна. Хамгаалдаг, Хайрладаг энэ уриа ямар нэгэн арга замыг олж, бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг тодорхой шийдэлд хүрэхийг чин сэтгэлээсээ хүсч байна! Энэхүү уриалгын санааг дэмжиж, хамтран ажилласан найз уран бүтээлчид болон зураг авах обьектоор тусалсан хүмүүстээ баярлалаа" хэмээв.