“Ухаалаг хэрэглэгч хөтөлбөр” зургадугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ
2019/05/28
“Зөв хэрэглээ” “Ухаалаг хандлага” уриан дор явагдаж байгаа “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөр ирэх 6 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэхээр болжээ. Хөтөлбөрийн хувьд 5 дугаар сарын 18-нд дуусгавар болох байсан ч хэрэглэгчдийн идэвхтэй байдал хүсэлтийн дагуу дахин нэг сар сунгахаар болсон байна. Одоогоор 10 мянган даавуун торыг “Талх чихэр” ХК-ийн хэрэглэгчдэд өгчээ.
Үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд өргөн хэрэглээний гялгар уутны хэрэглээг бууруулах зорилгоор “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байгаа. Энэ нь ч хэрэглэгчдэд зөв хэрэглээний хандлагыг өгч байгаагаас гадна 2019 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн нийлэг гялгар уутны хэрэглээг зохицуулах тухай хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа. Мөн байгаль орчноо хайрлаж хог хаягдалгүй байлгах гол зорилгыг “Талх чихэр” ХК-ийн маркетингийн албанаас мартсангүй.
Мөн ирэх сарын 15 ныг хүртэл үргэлжлэх Ухаалаг хэрэглэгч хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд “Та чи” мартын салбар болон Миний сүлжээ дэлгүүр мөн “Талх чихэр” ХК-ийн нэрийн барааны цэгүүдэд хандан бүтээгдэхүүний 20 ширхэг уутаа даавуун тороор солих арга хэмжээнд оролцох боломжтой юм байна.