Жүжигчин Б.Барслхагвагийн "гэр бүл"
2019/05/29
Телевизийн хөтлөгчөөр олны танил болсон жүжигчин Б.Барслхагвагийг "Унагалдайн мухлаг"-ийг үздэг байсан үзэгчид андахгүй сайн танина. “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “247 градус”, “Маш нууц”, "Зүрхний хилэн" зэрэг кинонуудад тоглож өдгөө хэний ч мэдэх жүжигчдийн тоонд багтсан. Тэрээр эдийн засгийн шинжээч мэргэжилтэй бүсгүйг ханиараа сонгож хоёр хүүхэд аав болсон. Түүнд заяаны ханьтайгаа учрахад нь сэтгүүлч Мөнхбаясгалан тусалсан аж. Хосуудын хайрын романсаа эхлүүлэхэд гүүр болсон сэтгүүлч бүсгүйд жүжигчин залуу ихэд баярлаж явдаг гэнэ шүү.
"Бурмаар тэтгэхээр
Урмаар тэтгэ гэсэн ардын үг байдаг. Хүүхдийг бага балчираас нь урмын үгээр урамшуулж, түүний үгийг сонсож, харилцан ярилцдаг байх нь өөртөө итгэх итгэлтэй, зөв хүмүүжилтэй хүн болон төлөвшихөд сайнаар нөлөөлнө гэж боддог. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхэддээ цаг гаргаж, тэднийг сонсож байгаарай гэж уриалж байна" хэмээн жүжигчин Барсаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Эцэг, эхчүүд минь хүүхдийнхээ зөв тусгал болоход дуу нэгтэй нэгтэнэ биз. Энэ удаад түүний гэр бүлийн гэрэл зургийг онцлон хүргэж байна.
О.Ариун