Хүүхдийн баяраар хилийн боомтууд амарна
2019/05/30
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2019 оны зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Монгол Улсын “Хүүхдийн баяр”-ын өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.