Өхөөрдөм Энжи "хөтлөгч болжээ"
2019/05/30
Өхөөрдөм бяцхан Энжи буюу Б.Эрдэнэцэцэгийг танихгүй хүүхэд багачууд гэж тун ховор биз ээ. “Авьяаслаг Монголчууд” шоуны хоёр дахь удаагийн шалгаруулалт оролцож олны хайр, эгдүүг эрхгүй хүргэсэн чонын өмсгөлтэй бяцхан охины ярьсан үлгэрээс илүүтэй өөрийнх нь ухаалаг зан, хэвлүүн яриаг өдгөө ч санаж байгаа байх.
Бяцхан дууч охин тун удахгүй болох хүүхдийн баяраар телевизийн дэлгэцээр үзэгч түмэнтэйгээ уулзах гэнэ шүү. Охид бүсгүйчүүдийн үзэх дуртай "Чөлөөт эмэгтэйчүүд" нэвтрүүлгийн чөлөөт хүүхдүүд болгон хөтлөх ажээ. Мөн урт цагааны гудамж нэвтрүүлгийн бяцхан хөтлөгчөөр ажиллаж зураг авалтаа хэдийнээ дууссан байна. Одоо харин түүнийг хэр хөтлөгчийн ажлыг хэр хийж, гүйцэтгэснийг харах л үлдлээ.
Д.Ана