Гэрэл зургийг www.mpa.mn-с ашиглав

Ардчилсан намаас хоёр дахь удаагаа "Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал"-ыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өмнө нь "Онц их хуралдай" нэртэйгээр зохион байгуулж байсан билээ.

Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн, Налайхын уурхайд гурван иргэн төрийн хариуцлагагүй байдлаас болж амиа алдаж, яам, Төрийн ордонд хүн амины хэрэг гарч, Монгол хүний амь, төгрөг хоёр үнэгүйдэснийг жагсагчид нэхэн сануулсан юм.  УИХ-ыг тарж, чадамжгүй Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардлаа. Сөрөг хүчний зүгээс Засгийн газарт хариуцлага тооцон нэн яаралтай огцруулахыг шаардаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэв.

Сөрөг хүчний тавьсан шаардлагын хариуг заасан хугацаанд хүргүүлэхгүй бол хариуцлага нэхэх эсэргүүцлийн жагсаал  үргэлжлэх ажээ.

Фото: Р.Амаржаргал "60 тэрбумаар дүүрсэн УИХ Монгол Улсын эцэг хуулинд халдах нь байж болохгүй зүйл"