Солонгос хоолны газраас цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй зөрчил илрэв
2019/05/31
НМХГ-аас “Дугвон” ХХК-ын “Ким Ду Хан”, “Ян Ин Ши Дэ” ХХК-ын “Ариcу” нэрийн солонгос хоолны газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд “Ариcу” ресторан нь махны бэлтгэл, тоног төхөөрөмжийн агуулах руу ороход ариун цэврийн өрөөгөөр дамжин ордог, түүхий эдийн агуулахгүй, түүхий эдийн гэсгээлт боловсруулалт хамт хийгддэг зөрчил илэрлээ. Мөн “Ким Ду Хан” рестораны хөргөлттэй агуулахын хөргүүр эвдэрсэн, технологи урсгал зөрчигдсөн байна.
Түүнчлэн эдгээр хоолны газрын ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа ороогүй, эрүүл ахуйн зохистой дадлын бүртгэл хөтлөлтгүй, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ.
зочин · 2019/05/31
Монгол хүн 3.2 сая буюу цөөхөн хүн амтай,хуулиын хяналт хэрэгжүүлэх туйлын хангалтгүй байдаг ,ажлын байр нэмэгдүүдэх зөйлшгүй шаардлага баыгаа гээд олон хүчин зүйлиыг харгалзан үзээд гадаадын иргэд монгол улсын нутаг дэвсгэрт газар тариалан ,мал аж ахуй, мах ногоо бэлтгэл,ниытийн хоол эм хангамжиын гэх мэт хүний аюулгүй байдалтай холбоотой бизнес ажил эрхлэхийг хориглосон хууль тогтоомж гаргаж хэрэгжүүлэх шаардлага тодорхой хугацаанд хэрэгтэй баына