Лхагва гарагт Унгарын нийслэл Будапешт хотод Дунай мөрнөөр аялж явсан завь осолдоход 7 зорчигч живж, 19 зорчигч сураггүй болсон билээ.

Жуулчдад Будапешт хотыг үзүүлэх зориулалттай “Hableany” нэртэй завийг тухайн үед том усан онгоц араас нь мөргөснөөр живүүлсэн байна.

Энэ үйл явдлын дүрс бичлэгийг Унгарын телевизийнхэн үзүүлжээ.

Завин дээр Өмнөд Солонгосын 30 жуулчин, аялалын хөтөч, зохион байгуулагч гурван унгар хүн явсан байна.

Живсэн “Hableany” нь хоёр давхар тавцантай, 1949 онд Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэгдсэн завь юм.

Жуулчдын хамгийн бага нь зургаан настай охин байсан бол ахмад нь 72 настай эрэгтэй байжээ. Одоогийн байдлаар тэднээс долоон хүн аврагдаад байгаагийн нэг нь 60 настай эрэгтэй, бусад зургаа нь 31-66 насны эмэгтэйчүүд байна.

 

Эх сурвалж: Korea Times