Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин Г.Нарансолонгоог танихгүй үзэгч гэж үгүй биз. Тэрээр одоогоос 18 жилийн өмнө СУИС-ийг төгсжээ. Их сургуулиа төгсөөд удалгүй Х-Түц продакшнд жүжигчинээр ажиллаж олны дунд алаг нүдэн Нарансолонго хэмээн танигдаж эхэлсэн гэдэг.  Анх дунд сургуульд байхдаа "Найзууд" хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж жүжигчин болох гараагаа эхэлсэн жүжигчин бүсгүй  "Зүүд шиг хайр", "Харьд одсон бүсгүйн заяа", "Мөрөөдлийн хөлөг онгоц", "Миний хөрш чөтгөр" зэрэг олон дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг.  Зургаан жилийн өмнө өөрийн нөхөртэйгээ хамтран "Эмоци" хамтлагийг байгуулан өрх тусгаарласан. Жүжигчин Тэмүүжин түүний хань гэдгийг уншигчид андахгүй хосууд гурван хүүхдийн аав, ээж болон аз жаргалаар бялхан яваа. Энэ удаад Г.Нарансолонгогийн "өөрчлөлт"-ийг гэрэл зургаар хүргэж байна. 

Д.Ана