Өнөөдөр III, IV хорооллын зүүн уулзвар буюу Ахуй үйлчилгээний уулзвар дээр зорчигч тээвэрлэж явсан микро автобус осолджээ. Осол гарах болсон шалтгаан нь Гандангийн автобусны буудал руу эргэх уулзвар дээр жолооч дүрэм зөрчин орж ирсэн байна. Ийн эргэхдээ приус 20 маркийн автомашинтай мөргөлджээ. 

Хэргийн газарт цагдаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд ойр хавьд нь явж байсан иргэд тусалсан аж. Ослын улмаас хэдэн хүн гэмтэж, бэртсэн нь одоогоор тодорхойгүй байна.