Тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрсийг нийслэл рүү оруулах мөн хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан. Нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг ийнхүү хориглож, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг түлхүү нэвтрүүлэх ажлыг зохион байгуулагчдын зүгээс агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо маш чухал хэмээн үзэж байгаа билээ. Харин худалдаанд гарсан сайжруулсан шахмал түлшийг хаагуур зарж худалдаалж байгаа талаар иргэдэд тодорхой бус байгаа. Тэгвэл сайжруулсан шахмал түлшийг хаана, ямар цэгээр худалдаалж байгаа талаар байршлыг нь танилцуулж байна.

Сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил: 

СХД, 28-р хороо, Хөтөлийн өргөн чөлөө

СХД, 22- хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122 сургуулийн ард/Таван Толгой Түлш компанийн борлуулалтын цэг 

БГД, 22-р хороо, Зүүн Нарангийн 15-04 

Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Гялгар зах

Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 1 - 24А тоот , Нарантуул-2 захын баруун талд 
Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн гудамж 17 - 139 тоот 

Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд дарь эх 1-р гудамж - 770 тоот 

Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлзийт 11-159 тоот 

Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Сургуулийн 1462А тоот 

ХУД, 7-р хороо, Жаргалантын 1/1