Жүжигчин Амараа охиныхоо бүтээлээр "гангарав"
2019/06/03
"Бодлын хулгайч" киноны Амараа гэхээр хүмүүс андахгүй сайн мэддэг. Тэгвэл жүжигчин залуу эх орныхоо хүн амыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулан дөрвөн сайхан хүүхдийн аав болсон билээ. Түүний гэргий С.Уран жилийн өмнө одонгийнхоо хүүхдийг төрүүлсэн юм. Хосууд "Олон улсын хүүхдийн баяр"-аар алдарт эхийн хоёрдугаар одонгоо гардан авав. Энэхүү давхар баярынхаа гоёлоор хосууд охиныхоо зурсан зургийг хувцсан дээрээ бүтээлгэн өмсжээ. Гурван охинтой, нэг хүүтэй өнөр өтгөн айлд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Илүү өнөр өтгөн залуустаа үлгэр жишээ болсон сайхан гэр бүлдээ аз жаргал, эрүүл энхийг хүсье.
О.Ариун