Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээнд нийслэлд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтад ажиллажээ. 

Тэгвэл эл өдөр Сүхбаатарын талбайд 91, Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд тѳѳрсөн байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 127 хүүхдийг 15 минутаас хоёр цагийн дотор аав, ээжид нь  хүлээлгэн ѳгсөн гэнэ. Харин Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран хоёр хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, нэг хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн өгсөн байна.