"Боссын босс"-ыг чимсэн Анастасия Бузакын гэрэл зургаас
2019/06/03
“Микроны босс”, “Приусны босс” уран сайхны киноны гуравдугаар анги өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт нээлтээ хийлээ. “Боссын босс” хэмээх киноны гол дүр хэвээрээ бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр, жүжигчин С.Батзориг, реппер Жий, Б.Батмаа нар дахин тогложээ. Уг кинонд ОХУ-ын жүжигчин Анастасия Бузак эсрэг дүрийг тун чиг чадварлаг бүтээсэн юм. Энэ удаад түүний гэрэл зургаас сонирхуулж байна.