“Боловсрол” телевизээр долоо хоног бүрийн ням гаригт үзэгчдэд хүрч байгаа “Яг түүн шиг-4” шоуны тав дахь дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарт дуучин Б.Маралжингоо шүүгчид болон оролцогчдоос 52 оноогоор ялалт байгуулж, дөрвөн сая төгрөгийн эзэн болсон юм. Тэрээр энэ удаад Ардын жүжигчин А.Нэргүйн дүрд хувирч “Алсын газрын зэрэглээ” дууг нь дуулсан юм.

Энэхүү бүтээсэн дүрийнхээ талаар дууч бүсгүй "Сайн байна уу талын салхийг бостол эгшиглэдэг ардын уртын сайхан дуучид сонсогчид минь ээ.. Би уртын дуу хэзээ ч дуулж байгаагүй бөгөөд бас энэ том урлагийг тухайлан гардаж оролдож хэзээ ч зүрхлэхгүй хүн билээ. Энэ бол шоунд ирсэн даалгавар тун чиг хүнд даалгавар байлаа. Бэлдэх хугацаа өмнөх дугаараас ч бага та нарын бодсоноос бага хугацаа байсан нь бас шалгуур байлаа. Би доромжлох ер нь хэзээ ч хэнийг ч элдэвлэх зүрх , ёс суртахуун үгүй аяглалыг хэн нэгэнд зориулж хийх хүн бишээ. Тэр тусмаа хүүхэд байхдаа л анх Нэргүй хэмээх энэ сайхан бүсгүйн дуугаар анхлан энэ урлагийг сонсож байсан хүмүүсийн нэг нь яахын аргагүй би мөн билээ. Та бүхэн ойлгоорой. Гэхдээ мэддэг нэгэн байхад мэддэггүй нэгэн эргээд хардаг. Мэдээгүй залуус нь хайгаад тухайн уран бүтээлчийг олж сонсох багахан ч болов хүмүүст намайг давж тэр уран бүтээлч нь илүү эргээд хүрдэг болохоор би хувьдаа олзуурхсан шүү. Ээж аавд минь надад үлдэх сайхан дурсамж байлаа.. Та бүхний минь хоолой уртаас уртад тэнгэрээс ч дээшээ дүүлэн цуурайтах болтугай
.. Хүндэтгэсэн Б.Маралжингоо" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэв. 

Д.Ана