МУСТА Ч.Очгэрэл: Би хэзээ ч цол тэмдгийн төлөө явж байгаагүй
2019/06/04
Жүжигчин, Ч.Очгэрэл тавдугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийсэн “Зуун жилийн эморол” УСК-ны нээлтийн үеэр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм. Түүнийг үзэгчид “Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцож байснаар нь илүүтэй сайн таньдаг. Тус нэвтрүүлгээс хойш “Мартагдашгүй намар-2”, “Содура”, “Говийн домог” зэрэг дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээж олноос харамгүй магтаалын үгийг сонссон нэгэн.
Энэ их ажлынхаа хажуугаар дөрвөн хүүхдээ өсгөн хүмүүжүүлж яваа хөдөлмөрч бүсгүй Соёлын тэргүүний цол тэмдгээр шагналынхаа талаар "100 жилийн эморол" кино миний оролцсон зургаа дахь кино. Анх "Мартагдашгүй намар-2" киноноос бүх зүйл эхэлсэн. UBS телевизийн кино баг мөн үе тэнгийн урлагт хайртай залуучууд бүтэн сар Сэлэнгэ аймгийн Тэмээтийн хөндийд байрлаж, нойртой, нойргүй зорьж зүтгэн киноныхоо ард гарсан. "Содура" хоёр жил гаруйн хугацаанд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Хөвсгөл аймгийн тайгад хөхөө өвөл хөлдөх шахаж, халуун зунаар хатан гандаж, улирал бүрийн зураг авалтаар гэр бүлээ санаж байсан ч олуулаа зүтгэж киноныхоо ард гарч чадсан. Ард түмэнтэйгээ кино урлагт тайгын сайхныг буулгах, мөнхрүүлэх бүтээлийг үлдээх гэж зорьсон. "Говийн домог" мөн л хоёр жил гаруй хугацаанд кино багийнхан Өмнөговь аймгийг зорьсон. Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт тогтоц, уул ус, мөнх цас, морин хуурын аялгууг, алтан шаргал өнгөөр буулган харуулсан. Асар олон хүний хүч хөдөлмөр, тэдний амьдралынх нь томоохон хугацаа байсан. Энэ нь кинонд тэр бүхэн үлдсэн. Бүх зүйл өөрийн гэсэн утга агуулгатай. Ташаа ойлгоно уу тайлж ойлгоно уу таны дур. Харин би өөрийн тааллаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдгийг цаашид олон зүйл хийгээрэй, эрчтэй байгаарай гэж урам өгсөн шагнал гэж ойлгосон, урамшсан. Тоглосон кинонуудынхаа баг хамт олонд баярласан. Тэд үгүй бол би үгүй. Хэзээ ч би шагнал, цолны төлөө явж байгаагүй гэдгээ хэлье. Бодол биелэлээ олдог гэдэг. Гэхдээ энэ удаад бодоогүй бодол минь биелэлээ олсон. 100 жилийн эморол кино багийнхандаа баярлалаа" гэлээ.
Зочин · 2019/06/05
сайхан хүүхэн бна