Автомашины цонхоор гурван настай хүүхэд унаж, амиа алджээ
2019/06/05
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт энэ сарын 3-ны өдөр хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 11:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нэгдүгээр багийн нутаг "Дов" гэх газар шороон замд M.Pajero автомашины цонхоор 3 настай, эрэгтэй хүүхэд унаж нас барсан байна.
Иймд эцэг, эхчүүд хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж, бүсийг бүслэх, машины цонхоо түгжиж, зөв тээвэрлэж явахыг ТЦА-наас анхаарууллаа.
Зориулалтын суудал нь нярай хүүхдийг ослоос үүдэх нас баралт, гэмтэл бэртлээс 70 хүртэлх хувиар, бага насны хүүхдийг 50 хүртэлх хувиар хамгаалдаг байна.
Түвдэн · 2019/06/05
Энэ цагдаа нар хаашаа юм. бүгд мулгуу юм уу. Бага насны хүүхэд тусдаа хүүхдийн сандал дээр суухгүйг мэддэгүй юм байх даа хөөрхий
Баатархүү · 2019/06/05
За тээр. Нөгөө замын цагдаа нарын яриад байдагийн гай. 2-3 настай хүүхэд эцэг эхээсээ тусдаа тэр хүүхдийн сандал гэдэг дээр чинь суугаад явах уу. Эцэг эх рүүгээ эсвэл гадагшаа уйлж цүтгэнэ биз дээ. Тэр яриад байгаа цагдаа нар 2 настай хүүхдээ тусад нь сандал дээр суулгаад яваад үз дээ. Чамруу үйлж зүтгээд, бас анхраалыг чинь саринуулаад яах бол доо