Гүтгэлэг тараасан хэмээн үйлчлүүлэгч болон С1 телевизтэй заргалдсан КFC шүүх дээр ялагджээ
2019/06/05
2019 оны 03-р сарны 18-ны өдөр иргэн Ууганбаяр хүүтэйгээ КFC-ээр үйлчлүүлж хоолны хордлого авч, эмнэлэгт хэвтсэн талаар өөрийнхөө цахим орчинд сэрэмжлүүлэг бичсэн.
Үүний дагуу С1 телевиз эх сурвалжуудаас тодруулан мэдээлэл бэлтгэсэн байна. Харин КFC сүлжээ хоолны газар цагдаагийн байгууллагад хандаж, өргөдлийн дагуу С1 телевиз, иргэн Ууганбаяр нар бусдыг гүтгэсэн хэмээн Зөрчлийн хуулийн 6.21-д зааснаар зөрчлийн хэрэг үүссэн байдаг. Улмаар хэргийг шалгаж байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагч С1 телевизийг 20 сая төгрөгөөр, иргэн Ууганбаярыг 2 сая төгрөгөөр торгосон юм.
Тэгвэл С1 телевиз болон иргэн Ууганбаяр нар зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүх хурал өнөөдөр болж С1 телевиз болон иргэн Ууганбаяр нар КFC сүлжээ хоолны газрыг гүтгээгүй нь тогтоогдож, торгуулийг хүчингүй болгосон байна.
hhhhhhhhhhhh · 2019/06/06
энэ өнгөрсөн баларсан юм сөхөөд байхын. гэтэл одоо Бургер кингээс түүнээс олон хүн илүү хордоод гэдэсний савханцар илэрсэн байхад яагаад шуугиж шаагихгүй Мэргэжлийн хяналт нь ч таг, Хөсүт нь ч таг байгаад байнаа.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! KFC мөнгө өгөхгүй болохоор янз бүрээр муу хэлүүлж, харин мөнгөөр амаа таглуулсан нь таг байгаад байна гэж бодогдож байна
Хүннү · 2019/06/05
Энэ цагдаа хуулиа мэдэхгүй байв уу, эсвэл KFC-гийн талд үйлчилвүү?
Зочин · 2019/06/05
энэ заваан газраар үйлчлүүлээд хордлого авч байгаа хүмүүст хохь чинь л гэе дээ манайхан хэзээ ч сүлжээ хоолны газрыг ажиллуулж чадахгүй шүү энэ бол шалгарсан теором