Цагдаагийн аминд хүрсэн этгээдэд 20 жилийн ял оноов
2019/06/05
С.САРУУЛ
Өнгөрсөн оны аравдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэг “Япон цогцолбор”-ын орчим үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж гэмтээгээд зугтсан хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагч гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э. Л нарт холбогдох хэргийг шийдвэрлэжээ.
Тэдэнд 13- 20 жилийн ял оноож хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: www.polit.mn