Монголын дипломат пасспорттой хоёр иргэн 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригджээ
2019/06/06
ХБНГУ-ын Дрезден хотод Монгол Улсын төрийн албаны дипломат пасспорттай хоёр иргэн 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдон саатуулагдаад байна. Энэ хоёр иргэн нь дипломатч биш аж.
Германы хэвлэлүүдийн мэдээлснээр, ХБНГУ-ын Дрезден хотод тавдугаар сарын 3-ны өглөө манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагджээ. Тэднийг Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна. Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид ногоон паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. Тэдний унаж явсан БНТУ-ын дипломат дугаартай машины арын тээшинд тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол, гурван сая еврогийн үнэ бүхий хар тамхи байжээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас "Манай яаманд хамаарах хүмүүс биш. Энэ асуудлаар маргааш мэдээлэл хийнэ" гэсэн хариулт өгчээ.
Зочин · 2019/06/06
ГХЯ гэж мэргэжлийн дипломат газар аль хэдийнээ биш болсон. Гадаадад Монгод улсыг төлөөлж суух хүмүүс бол зөвхөн танил,хамаатан садан ,эрүүгийн элементүүдээр дүүрсэн. Алзны шүлс шиг энэ холбоог хэн ч тасдаж чадахгүй. Маш их завтай бн даа ийм юм хийж явахыг бодоход. Одоо ч гэсэн урд нь тамхины хэрэгт орооцолдож бсан хүмүүс гадаадад дипломат гэсэн нэрийг зүүчихээд Монгол улсыг төлөөлөөд сууж л бгаа ш тэ.
Эх орноо гутаагсад · 2019/06/06
ГХЯ-ыхан дандаа ийм хэрэгт холбогддог заваан амьтад. Гадаадад суугаа ЭСЯ-ыхан гэж жирийн иргэддээ үйлчилж мэддэггүй, дандаа дарга нарын цүнх барьж гүйсэн амьтад байдаг юм. Эх орныхоо нэрийг гадаадад жинхэнэ гутааж буй хүмүүс чинь эд дээ.
Эх орноо гутаагсад · 2019/06/06
ГХЯ-ыхан дандаа ийм хэрэгт холбогддог заваан амьтад. Гадаадад суугаа ЭСЯ-ыхан гэж жирийн иргэддээ үйлчилж мэддэггүй, дандаа дарга нарын цүнх барьж гүйсэн амьтад байдаг юм. Эх орныхоо нэрийг гадаадад жинхэнэ гутааж буй хүмүүс чинь эд дээ.