Америкийн кино жүжигчин Бредли Күүпер болон орос гаралтай загвар өмсөгч Ирина Шейк нар дөрвөн жилийн хамтын амьдралдаа цэг тавьж, салсан гэдгийг PEOPLE сэтгүүл мэдээлжээ. 

Энэ жил 44 настай Бредли болон 33 настай Ирина Шейк нар 2015 оны хавраас анх үерхэж буйгаа олон нийтэд зарласан билээ. Холливудын сайхан хосуудын нэг гэгдэж байсан тэд 2017 оны гуравдугаар сард хөөрхөн охинтой болсон юм. Тэдний хувьд гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд гэрлэлтээс илүү охиноо өсгөн торниулах нь илүү чухал асуудал хэмээн ярьдаг байжээ. Гэсэн хэдий ч тэд ийнхүү тус тусдаа амьдарч охиндоо анхаарал хандуулах болсон аж.