Мисс Ё.Нямжав Шанхай дахь Ерөнхий Консулаар томилогджээ
2019/06/11
УИХ-ын 2019 оны 2 сарын 1-нд хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан билээ.
Үүнтэй холбогдуулж Засгийн газрын хуралдаанаар ГХЯ-ны харьяа ДБҮЭГ-ын дарга, мисс Ё.Нямжавыг Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар томилсон байна.
Мисс Ё.Нямжав нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, БНХАУ-ын Нанжьн хотын Нанжьны их сургууль тус тус төгссөн. Сэтгүүл зүйн магистр.
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ы байнгын хорооны гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, МАН-ын Гадаад Харилцааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа ГХЯ-ы харьяа ДБҮЭГ-ын даргаар томилогдсон байна.